Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the acf domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/borgotso/public_html/wp-includes/functions.php on line 6121

Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the extra-checkout-fields-for-woocommerce domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/borgotso/public_html/wp-includes/functions.php on line 6121
Түүх / Story

Үүсгэн байгуулагч А.Отгончимэг

Миний хувьд хоёр ойрхон амаржиж, ээж, эзэгтэйн үүрэгт ажлыг гэртээ дөрвөн жил хийсэн. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн сацуу хэрхэн амттай хоол хийхыг маш сайн сурсан. Сайн эзэгтэй байх гэж хэрэндээ л хичээсэн.

Өглөө, өдөр, орой бүр хүүхдүүддээ, нөхөртөө “юугаар, хэрхэн амт чанартай хоол бэлтгэн өгөх вэ” гэдэг бодол намайг шаналгаж байсан. Ингээд бага охиноо нэг нас хүргээд ажилдаа орлоо. Орой ирээд дахиад л хоолны асуудал.

Дэлгүүр гүйнэ. Өөхтэй хонины мах, муу махтай бууз банш. Би дэлгүүрээс зөвхөн идэхэд цэвэрхэн, хэрэглэхэд амар махны төрлийн бүтээгдэхүүн л хайдаг байв.

Учир нь мах байхад хачир, амтыг бол хүссэнээрээ хялбар шийдэх боломжтой. Энэ бүхний дараагаар “ер нь яагаад эрүүл цэвэрхэн, хэрэглэхэд хялбар хагас боловсруулсан хөлдөөсөн бүтээгдэхүүн байж болохгүй гэж” бодсон.

Ингээд бидний идэх дуртай гол махан хоол болох котлет, бөөрөнхий мах, баншийг “гэр/hоme style” аргаар хийж эхэлсэн.

Борлуулагдаж буй дэлгүүр

88993020

Шууд залгах

khosborgotsoi@gmail.com

Холбогдох

Да - Ба / 8:00 - 18:00

Бүх өдөр нээлттэй